Нутгийн удирдлага
Засаг дарга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
6 дахь өдөр, 20-06-2009 11:50
Засаг дарга танилцуулга, мэдээ
мэдээлэл

Засан дарга

Н.Алтанчимэг

Сумын Засаг дарга  Нацаг овогтой Алтанчимэг нь 53 настай, нумын орд, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, худалдааны эдийн засагч ня-бо, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1983-1992 онд сумын худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, тооцооны ня-бо, ахлах ня-богоор, 1993 оноос одоог хүртэл ЗДТГ-т сумын ерөнхий ня-бо, татварын улсын байцаагч, сумын Засаг даргын орлогчоор улсад тасралтгүй 26 жил ажиллаж байгаа. Бүртгэл санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, АХ-ын 80 жил, Чингис хааны 800 жилийн ойн медалиуд МАСЭХ-ы хүндэт тэмдэг, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан. Ял шийтгэлгүй, МАХН-ын гишүүн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа, тэргүүлэгчээр 2 удаа сонгогдон ажиллаж байгаа.
Засаг дарга холбоотой мэдээмэдээллүүд

•    Сумын хөгжлийн хөтөлбөр 2020 он хүртэл сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл
•    Сумын дэд бүтцийн талаарх мэдээлэл судалгаа
•    Сумын болон орон нутгийн өмчийн талаарх мэдээлэл, судалгаа
•    Сумын хөгжлийн хэтийн болон ойрын үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд баримтлах бодлогуудын талаарх  мэдээлэл

LAST_UPDATED2
 
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 13:11
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛСЫН ХАРАА


ТУС ТАМГЫН ГАЗАР НЬ МЭДЛЭГ, ЧАДВАРТ СУУРИЛСАН МЭРГЭШСЭН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОХ АЛСЫН ХАРААТАЙ АЖИЛЛАНА.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО


ОНОВЧТОЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ЗАМААР СУМЫНХАА ХӨГЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ МАНАЙ ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО МӨН.

ЭРЭХМЛЭХ ЗАРЧИМ

 

Сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд дараах зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:

    Сумын хөгжлийн “тархи” нь байх
    Сурч хөгжих замаар мэдлэг, чадварыг бий болгох /Суралцагч байгууллага болох/
    Хэрэглэгчдийг баримжаалсан байгууллага болох
    Төрийн жинхэнэ /мэргэшсэн/ түшмэдийн алба байх
    Бүтээлч байх
    Аливаа улс төр, хөөсөн амлалтаас ангид байх

Энэхүү зарчмууд нь Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэхдээ байнга эрхэмлэж байх үнэт зүйл болно. Засаг даргын Тамгын газар нь ийм соёл, үнэлэмжийг бий болгоход чиглэгдсэн дотоод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

 

Сумын Засаг Даргын Тамгын газар нь төрийн хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, биелэлтэнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгч, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хөнгөн, шуурхай, чанартай хүргэж байна. Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа тогтмолжиж үр дүн нь сайжирч 2005-2008 онуудад аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгт 6 удаа түрүүлж “А” үнэлгээ авсан. Мөн сум ажлаараа аймагт 2 удаа тэргүүн байранд орсон ба баг  төслийн  хүрээнд  хөдөөгийн 3 багийн төвийг засварлан тохижуулж, 1-р төвийг шинээр барьж ашиглалтанд оруулснаар төрийн захиргааны анхан шатны нэгжид төрийн үйлчилгээг чанартай хүргэх орчин бүрдсэн байна.
Нэгдүгээр багийн төвийг улсын үлгэр жишээ “Багийн төв” болгон тохижуулж, улсын хэмжээний 1548 багийн засаг дарга нарын үзүүлэлт, сургалт зохион байгууллаа. Ард иргэдийнхээ амжиргааны түвшинг сайжруулахад анхаарч “Ямаа” төсөл боловсруулан хэрэгжүүлж 60 өрхийг малжуулж “310 цагаан гэр” төслийн хүрээнд 15 өрхийг гэртэй болгож байна.
Цаашид төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулан иргэдийнхээ  амьжиргааг  дээшлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин, дэд бүтэц, аялал жуулчлалыг зөв зохистой хөгжүүлэн улсын тэргүүний сум болох зорилт тавин ажиллаж байна.









LAST_UPDATED2
 
Засаг даргын тамгын газар PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 11:50
Эрхэмсэг ноёд, хатагтай нараа
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, сайн сайхныг ерөөж мэндчилье.
Сумын Засаг даргын тамгын газар нь сумын Засаг даргын ажлын алба бөгөөд сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үнэлж дүгнэх, нутгийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд төрийн захиргааны үйлчилгээг үзүүлэх замаар сумынхаа  хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг хүлээдэг юм.
Тамгын газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар зохицуулагддаг.
Эрхэм та манай вэб хуудсаар зочилж мэдээлэл авч, бас үнэтэй санал хүсэлтээ ирүүлсэнд баярлалаа.
Танд ажлын амжилт  хүсье.

 

LAST_UPDATED2
 
Мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 11:48
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бөгөөд төр, ард түмний гүүр болж сумынхаа ойрын болон хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлж түүний хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг  нь үнэлж дүгнэдэг. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаар сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 2020 он хүртэл “Тогтвортой хөгжил”-н хөтөлбөр “Сумын 2014 он хүртэл баримтлах соёлын бодлого”-ûг хэлэлцэж батлан хэрэгжүүлж байна.
2011 оныг “Төрийн  үйлчилгээгний чанар, хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан нь үр дүнгээ өгсөн төдийгүй 2012 оныг “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон ажиллаж байна.

 

 

ИТХ-ын дарга

Н.Мөнхсайхан

 

ИТХ-ын н.б.дарга

Î.̺íõñ¿ëä

 

Төв аймгийн Эрдэнэ  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын танилцуулга.

Тус сум нь 1924 онд байгуулагдсан. 804 мянган га газар нутагтай. 1114 өрхийн 3531 хүн амтай, 5 багтай.153610 толгой малтай.
Сумын ИТХурал нь 1992 онд анх байгуулагдсан.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бөгөөд төр ард түмний гүүр болж, сумынхаа ойрын болон хэтийн хөгжлийн бодлогыг тодорхойлж,түүний хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг нь үнэлж дүгнэдэг.
Хурлаараа сумын засаг даргын мөрийн хөтөлбөр,  эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хэлэлцэн батлан ажиллаж байна.
Одоо  21 төлөөлөгч 7 тэргүүлэгчтэй. МАХН-ын төлөөлөл-20, бие даагч -1 байдаг.
Үүнээс: Эрэгтэй-7, Эмэгтэй-14
Насны хувьд :  25-40 насны- 10 , 45-60 насны – 11
Боловсролын хувьд : Дээд боловсролтой- 6, Тусгай дунд –7  Бүрэн дунд -6 Бүрэн бус дунд –2 төлөөлөгч байна.
Мэргэжлийн хувьд:   Эдийн засагч-4,  Хүний эмч-4, Малын эмч -2, Зоо-техникч-2 Багш –1,Жолооч -2, Бусад-6 мэргэжилтэй  төлөөлөгч ажилладаг.
Үйлдвэрлэл дэд бүтэц, Байгаль орчин , газар хөдөөгийн хөгжил, Нийгмийн бодлого, Төсөв санхүү эдийн засгийн гэсэн 4 хороог тэргүүлэгч нар ахлан ажилладаг.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг жилд 2 удаа ,Тэргүүлэгчдийн хурлыг сар бүрийн эхний долоо хоногийн Баасан гаригт хуралдуулж  тухай бүр холбогдох асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Тэргүүлэгчдийн ажлын хэсэг сар бүр  төсвийн байгууллага , аж ахуйн нэгж, аялал жуулчлалын бааз, амралт сувилалын газруудын ажлыг шалгах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сумын хурлын дэргэдэх
ГХУСААЗөвлөлийн ажлыг хурлын дарга хариуцаж 8 дэд зөвлөл, 2 хороо ажилладаг.
LAST_UPDATED2
 


Календар

Хэрэглэгчийн статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр24
mod_vvisit_counterӨчигдөр20
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт108
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт199
mod_vvisit_counterЭнэ сард1001
mod_vvisit_counterСүүлийн сард1381
mod_vvisit_counterНийт66335
Visitors Counter
Ерөнхийлөгч


Бидний тухай

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Их уншсан

Зарлал

.

Powered by Joomla!. Designed by: joomla templates  Valid XHTML and CSS.