• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн эрдэнэ сумын Малчдын чуулга уулзалтыг 2023 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулж сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 2021-2023 оны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх мэдээлэл хийж, 2024 оны мал аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр малчид уриалга гарган баталлаа. Малчдын чуулга уулзалтанд УИХ гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар урилгаар оролцон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ. 2023 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан малчдыг шагнаж урамшуулан алдаршуулсан. Эрдэнэ МБСургуулийн багш ажилчдын бүтээсэн зөөврийн хонь ноослох төхөөрөмж болон хонь угаалгын төхөөрөмжийг танилцуулж үзүүлэх сургалтыг малчид ирсэн зочидод танилцуулав. Арга хэмжээний хүрээнд 4-р багийн малчин Г.Нямдорж, 5-р багийн малчин Ө.Рагчаа нарт 5 ханатай гэр гардууллаа. Малчдаас төрөлх сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилд хандив өргөж идэвх чармайлттай оролцлоо. Нийт малчддаа өвлийг өнөтэй давж эрдэнэт мал сүргийн буян арвижин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2023-10-16 18:32:19