Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Аяныг нээн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр үг хэлж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Соёлын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулаад “Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдэвт илтгэл тавьж, “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд бэлтгэгдсэн сургагч багшид батламж гардуулав.
“Монгол туургатан” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулан, Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөг дэх зарим үзмэр, эд өлгийн зүйлс болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарт гадаадын Ерөнхийлөгч нараас бэлэглэсэн дурсгалын зүйлсийн түр үзэсгэлэн, Төв аймгийн уугуул төр нийгэм, соёл урлаг, спортын алдартнуудын 50 гаруй гэрэл зургийн цомгийг дэлгэн үзүүллээ