• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн Эрдэнэ сумын Төрийн албан хаагчдын зөвлөгөөн 2023 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулж сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 2021-2023 оны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх мэдээлэл хийж. Зөвлөгөөнд Аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗСЗ-ийн дарга М.Отгонбат "Төрийн алба ба Шинэтгэл" сэдвийн хүрээнд Төв аймгийн хөгжлийн онцлог, давуу тал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийж буй бүтээн байгуулалт, мэдлэг ур чадварыг сайжруулах сургалт, түүний үр нөлөө, цалин хөлсний нэмэгдэл, урамшууллын талаар авч хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл өгсөн юм. Мөн СЗНБД Г.Мөнхгэрэл "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-ийн танилцуулга, хэрэглээ, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш Ш.Жаргалсайхан өөрчлөлтийн менежмент сэдвээр сургалт хийж мэдээлэл хүргэлээ. 2023 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан сайчуулаа шагнаж урамшуулан, зөвлөгөөнийг угтан зохион байгуулсан спортын наадмын шагналын гардуулан өглөө.

Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож

Ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж

Иргэддээ ээлтэй, ёс зүйтэй

Эх нутгаа гэсэн сэтгэлтэй

Эрдэм мэдлэгээ бусдад түгээсэн манлайлалтай, хариуцлагатай. Төрийн албан хаагчид байя

2023-10-30 12:59:15