Төв аймгийн Эрдэнэ сумын танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 11-06-2009 02:45
Төв аймгийн Эрдэнэ сумын танилцуулга
Эрдэнэ сум нь 1924 онд байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгийн сэрүүн бүсэд багтдаг бөгөөд хээр тал, ойт хөвч тайга зонхилсон бага Хэнтийн уулс их ой хөвчийн төв хэсэгт оршдог. Далайн төвшнөөс дээш 1500-2800 м өндөрт өргөгдсөн, нийт 803934 га нутаг дэвсгэртэй.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 77 км, Төв аймгийн төв Зуунмод хотоос 97 км зайтай оршиж өөрийн аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Баян, Сэргэлэн, Батсүмбэр сумдуудтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хиллэдэг.
Нутаг дэвсгэрийн 53,7 хувь нь малын бэлчээр хадлан тариаланд тохиромжтойгоос гадна 46,3 хувийг их ой хөвч тайга эзэлдэг. Шилмүүст болон навчит модны өтгөн ой шугуйтай. Асралт хайрхан, Алтан-Өлгий, Хийд, Хэрхэнүүдийн сарьдагууд, Будланхаан, Сант, Хушинга, Нагалхаан зэрэг үзэсгэлэнт сүрлэг уул нуруудтай, Туул, Тэрэлж, Галтай, Булнай, Харзтай, Баянгол, Зүүн, Баруун баян , Хагийн хар нуур, зэрэг олон нуур, гол, булаг шандтай.
Үхрийн нүд, Нэрс, Хад, Мойл, Улаалзгана, Гүзээлзгэнэ, Үрэл, Аньс, Долоогоно зэрэг жимс жимсгэнэ, Самар, Сонгино, Мангир, Хүнхээл, Халиар, Мөөг их хэмжээгээр ургадаг. Нохойн хошуу, Ганга, Бамбай, Цээнэ, Сургар зэрэг эмийн ургамал элбэгтэйгээс гадна Ар, Өвөр Жанчивлан, Естий, Галтай, Гутай, Шар булаг, Тахилтийн рашаан устай. Газрын хөрсөн дороо Алт, Зэс,  Утаат болон Усан болор, Цагаан тугалга, Уран, Шохой, Саарал боржин чулууны орд газартай.
Ой хөвчдөө Баавгай, Хандгай,, Буга согоо, Бор гөрөөс, Халиу булга, Гахай, Үен, Суусар, Солонго, Минж, Хүдэр, Шилүүс, Нохой зээх, Чоно, Үнэг, Хярс, Дорго, Тарвага, Хэрэм зэрэг ан амьтад элбэгтэй.
Тус сум нь төрийн байгуулалтын хувьд 5 багт хуваагддаг 3717 хүн амтай 1116 өрхтэй. Буриад, Казак, Дөрвөд, Урианхай, Баяд, Дархад, Захчин, Торгууд зэрэг олон үндэстэн ястан оршин суудаг.
Сумын ИТХ, ЗДТГ, Цагдаагийн хэсэг, МСЕБС, Хүн эмнэлэг, Хүүхдийн “Нарлаг” цэцэрлэг, Соёлын төв, ХААН банк, Монгол шуудан банк, Холбоо, Эрчим хүчний салбар, Шатахуун түгээх станц, Мал эмнэлэг, “Агрико-Эрдэнэ” сүүний үйлдвэр, “Баадад” ХХК, “ҮБО” ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
written by batpurev, Морь сарын 23, 2009
niit erdenechuuddee ongorson ch gesen ardiin huvsgaliin 88 jiliin oi bolon sumiin 85 jiliin bayariin mendiig hurgeed az jargal eruul enh ajliin ondor amjilt husen erooe. oin bayariin medeelelee tavihgui yum u

Write comment
smaller | bigger

busy
LAST_UPDATED2
 

Календар

Хэрэглэгчийн статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр21
mod_vvisit_counterӨчигдөр24
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт68
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт187
mod_vvisit_counterЭнэ сард614
mod_vvisit_counterСүүлийн сард1185
mod_vvisit_counterНийт67133
Visitors Counter
Ерөнхийлөгч


Бидний тухай

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Их уншсан

Зарлал

.

Powered by Joomla!. Designed by: joomla templates  Valid XHTML and CSS.