Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Хөшөө дурсгалын нэр: Сэргийлэх цэрэг
Байгуулагдсан он: 2011 он
Хөшөө дурсгалын намтар:Монгол төрийн цагдаа1921 оны 07-р сарын 19-нд ардын засгийн газрын шийдвэрээр Цэргийн яамны Сэргийлэх цэрэг нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Байгуулагдаад ганцхан сар болсон ардын цагдан сэргийлэхийнхэн Сэргийлэх цэрэгт жанжин Сүхбаатар хамгийн хариуцлагатай чухал даалгавар өгчээ. Энэ нь Галтай булнайн бэлчир, Батсүмбэр гэдэг газруудад бүгэж байсан буюу зугтааж яваа цагаантны үлдэгдлийг дарж устгалцах, тэр цаг үеийн маш чухал үйл хэрэгт Сүхбаатарын биечилсэн удирдлагын дор Ардын журамт цэрэгтэй хамт 200 шахам цагдаа Сэргийлэх цэрэг нар оролцож цагаантантай байлдан эрэлхэг гайхамшигтай жишээ үзүүлсэн байна. Цагдан сэргийлэхийн эвлэлийн хорооноос 1969 оны 5 дугаар сарын эхээр зохион байгуулсан тойрон аялалд уг байлдаанд оролцож явсан “Ж.Данзан, ахмад сэргийлэгч, дайчдын зөвлөлийн дарга хурандаа Б.Сэнгэдорж нар оролцон Галтай булнайд 1921 оны 08 дугаар сард Д.Сүхбаатарын удирдлагаар цагаантантай энд байлджээ” гэх бичвэр бүхий чулуун дурсгалын самбар босгосон байна. Улмаар цагдаагийн байгууллагын түүхт 90-н жилийн ойг угтаж зохион байгуулсан галтай булнай явган аялалыг 2011 оны 06-р сарын 18-нд зохион байгуулж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалангийн санаачлагаар хөшөө дурсгалыг шинэчлэх шийдвэр гарсан. Санаачлагыг ажил хэрэг болгож нийгмийн хэв журам хамгаалах газраас зохион байгуулан 2011 оны 07-р сарын 17-ны өдөр Сэргийлэх цэрэг дурсгалын хөшөөг болгосон байна.