• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
Гүнжийн сүм

Хөшөө дурсгалын нэр: Гүнжийн сүм

Байгуулагдсан он: 1730 он

Хөшөө дурсгалын намтар:Тэрэлжийн амралтаас зүүн хойд зүгт 30 гаруй км-т үзэсгэлэнт Баруун Баян голын эрэгт орших Буддын сүмийн орчимд халхын Түшээт хан Чахундоржийн ач хүү Түшээт хан Дондовдоржийг Манжийн Энх-Амгалан хаан эфү ноён өргөмжлөн 6-р гүнж Элхэ-гээ хатан болгон Хичээнгүй Амирлангуй гүнж хэмээн цол олгон 5 кг шижир алтаар алтан дэвтэрт сийлж Алтан навчит өргөмжлөл өгч ураг барилджээ. Гүнжийг 1740 онд нас барахад эфү Дондовдорж шарилын сүм, цагаан гантиг гэрэлт хөшөөг босгон Баруун Баянгийн хөндийд оршуулан сүмчин отгийг байгуулан тахилга үйлдүүлж байжээ.Хичээнгүй Амирлангуй гүнж Монголд элэгтэй монголчуудын хайр хүндэтгэлийг татсан нэгэн байсан учир Манжийн туршуулуудын гарт хөнөөгдсөн гэсэн домог байдаг.Энд гол сүм, тахилын сүмийн үлдэгдэл, хэрэм, булш байдгийг эрдэмтэд судалж ирсэн бөгөөд 2000 онд аймгийн музейн экспедиц тахилын сүмийг сэргээн засварласан байна. Улс болон орон нутгийн хамгаалалтанд байдаг.

2021-10-21 00:00:00