A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/opt/alt/php56/var/lib/php/session/ci_sessionccdcb31a51a1cbeb22120acc8b165b4904b726a4): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 176

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Failed to read session data: user (path: /opt/alt/php56/var/lib/php/session)

Filename: Session/Session.php

Line Number: 143

Сарьдгийн хийд
  • 70276727
  • tuv_erdene@yahoo.com
Сарьдгийн хийд

Хөшөө дурсгалын нэр: Сарьдгийн хийд

Байгуулагдсан он: /1654-16 80 он/

Хөшөөний намтар:Эрдэнэ сумын нутаг Дунд Баянгийн дээд хэсэг Туул голын эх өөд Сарьдгийн өвөр хөтөл дээр 1654-1680 оны хооронд барьж дуусгасан гэж түүхэнд тэмдэглэгдсэн гадуур хэрэм бүхий Төвд хэлбэрийн олон барилгатай хүрээ хийдийн туурь бий.Үүнийг 1916 онд Оросын Виттийн шинжилгээний анги, 1922 онд ШУХ-ийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Лисовекий нар үзэж тэмдэглэсэн байна. Энэхүү хийдийг Халхын Өндөр гэгээн Г.Занабазар 1654 оны модон нохой жил Рэбүгэжагандан шадүвлин хэмээх номын их хүрээг далайн түвшнээс дээш 2665 м өргөгдсөн ян хадат Сарьдгийн баруун урд налуу хамар хөтөлд 26 жил цогцлуулсан байна. Хийдийн үлдэц дурсгалаас үзэхэд гол сүм нь 20х52 м ардаа 15х42 м нэмэлт өргөлттэй дөрвөлжиндүү том боржин чулууг хар хөх чулуу хавчуулан өрж шар шавраар гагнан барьсан, суурийг дороос нь 20 см-ээр 2-3 шатлан өргөнөөс нарийсган өрж босгосон нь цац хэлбэртэй бөгөөд шохойдон өнгөлсөн ба барилгын зарим хийцэнд хушийг дүнзэлж оруулсан байна. Эргэн тойрондоо 80х80 м орчим хэрэм байсан үлдэгдэлтэй, 1688 оны орчмын халх-ойрадын дайны үед эвдэрсэн бололтой гэж үздэг.

2021-10-21 00:00:00