Европын холбооны БНЧУ, ХБНГУ, Итали улсуудаас сонгогдсон парламентын гишүүд Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайдын орлогч болон холбогдох зочид төлөөлөгчид БШУЯ-ы харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь МБС-иар зочилж сургууль дээр хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож тус сургуулийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Эрдэнэ МБС-ийг үргэлж дэмждэг Европын холбоо болон НҮБ-ын ХХААБ-ын хамт олонд талархал илэрхийлье