Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Электрон тамхин доторх шингэнд юу байдаг вэ?
Электрон тамхи, вэйп, болон вэйпийн шингэнийг хянах аюулгүй байдлын стандарт байдаггүй. Ихэнх электрон тамхи нь никотин агуулдаг бөгөөд энэ нь хор хөнөөлтэйгөөс гадна донтуулах нөлөөтэй. Хэдийгээр никотин агуулаагүй гэсэн шошготой байдаг ч никотин агуулж байдаг.
Электрон тамхинаас ялгардаг аэрозолоос хүнд металл, хорт хавдар үүсгэгч бодис зэрэг аюултай бодис илэрсэн байна.
Электрон тамхи нь таны хүүхдийн биед хэрхэн нөлөөлөлдөг вэ? Никотингүй электрон тамхи хэрэглэж байсан ч энэ нь богино болон урт хугацаанд ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй. Тухайлбал:
• Эрт үедээ бөөлжих, дотор муухайрах, ханиалгах, амьсгал давчдах, ам хатаж эвгүйрхэх мөн астма үүсгэх
• Удаан хугацаагаар хэрэглэвэл уушиг гэмтээх, зүрх судасны өвчлөл болон хорт хавдар үүсгэх
Электрон тамхины талаарх судалгаанууд хийгдэж байгаа ч ихэнх мэргэжилтнүүд электрон тамхи нь уушги, амны хорт хавдар үүсгэнэ гэж үзэж байна. Никотины хэрэглээ нь хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар үүнээс хамааралтай болох өндөр эрсдэл дагуулдаг.
Никотин нь хор бөгөөд үүнийг санамсаргүйгээр залгивал бие тавгүйрхэж өвддөг. Никотин нь бага насны хүүхдийг үхэлд хүргэх хүчтэй хор юм.
Электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрснийг илтгэх баримт дурдъя. Судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг ажээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр 13-15 насныхан буюу өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ чамгүй өндөр үзүүлэлттэй байгаа нь энэ асуудлыг анхаарах цаг болсон гэдэг дохио өгч буй.