• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ЭРДЭНЭ СУМЫН ЗАСАГ ДАРГА

Аюушийн Мөнгөнбаяр нь 1984 онд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 

  • 1991-2001 онд ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2004-2008 онд ХААИСургуульд Инженер, механик мэргэжлээр төгссөн 
  • 2009-2011 онд Эрдэнэ сумын Чулуутын 2-р багийн засаг дарга 
  • 2011-2012 онд БОАБайцаагч
  • 2012-2016 онд Эрдэнэ сумын Чулуутын 2-р багийн засаг дарга 
  • 2016-2020 онд ИТХурлын дарга 
  • 2020 оноос сумын засаг дарга 
  • А.Мөнгөнбаяр нь төрийн албанд 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэн сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа шилдэг улс төрч юм. Сумын Засаг дарга орон нутгийн орлогоо бүрэн төвлөрүүлж 2023 онд сумынхаа төв дотроо 2,1 км засмал зам шинээр тавьж ашиглалтад оруулсан. Аймаг, сумын ИТХурлаас батлагдсан бодлого,  хөтөлбөр төлөвлөгөөг цаг хугацаанд нь биелүүлэн хэрэгжилтийг тооцож хуралдааны шийдвэрийг хууль зүй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг. Сумын Засаг даргаар ажиллаж байх энэхүү хугацаанд Төв аймагт үйл ажиллагаагаараа Эрдэнэ сум 2020 онд 4-р байр, 2021 онд 6-р байр, 2022 онд 1-р байрыг тус тус эзэлсэн. Цаашид “Улсын тэргүүний сум” болох болзол шалгуурыг хангахаар бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудаа хийж гүйцэтгэн ажилгүйдэл ядуурлыг бууруулахаар сумандаа 2 үйлдвэр 2 цех, 15 хоршоо байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулан дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
2021-11-22 19:00:17