• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЖАДАМБЫН НЯМСҮРЭНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1. Төрсөн он: 1964 

2. Төрсөн газар: Төв аймгийн Эрдэнэ сум

3. Хүйс: Эрэгтэй

4. Мэргэжил, боловсрол, эрдмийн зэрэг цол: Малын их эмч

5. Ажил эрхлэлтийн байдал: Сумын ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар ажилладаг.

6. Ажилласан хугацааны товч тодорхойлолт:

1989-1999 онд Эрдэнэ сумын мал эмнэлгийн тасагт Тасгийн эрхлэгч, малын их эмч, 1999–2017 онд Цэмбэл мал эмнэлэгт Малын их эмчээр ажиллах хугацаандаа Ж. Нямсүрэн нь Эрдэнэ сумын мал эмнэлгийн тасагт бригадын эмчээр  1999 оноос Цэмбэл мал эмнэлэгт дуудлагын эмчээр ажилласан 26 жилийн хугацаандаа сумын мал сүргийг халдварт, паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх өвчлөл хордлогыг бууруулахад онцгой анхаарч ажилласнаар 2009-2014 онд нэг наст малын хорогдолыг 3,2 хувиар бууруулж суурьт мал хорогдох процессыг үндсэнд нь таслан зогсоож чадсан. 2003- 2009 онд   сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд    Тэргүүлэгчдийн дарга, 2009- 2012       онд сумын ЗДТГазарт   хөдөө аж ахуйн мэргэжилтэн,  мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, 2020 оноос одоог хүртэл        сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна. Сумын ИТХ-ын даргаар ажиллаж байх энэхүү хугацаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Төв аймагт үйл ажиллагаагаараа 2021 онд 1-р байрыг тус тус эзэлсэн.

2022-03-22 12:57:45