• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
Боловсролын шинэ хуулийг хэрэгжүүлэх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа

Боловсролын шинэ хуулийг хэрэгжүүлэх "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийг 104 эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулж гарын авлага бэлтгэн өгч, бүлэг бүр эцэг эхийн хурлаа зохион байгуулж сургалтын үйл ажиллагаа, хүүхдэд үйлчилж байгаа хоол хүнсээ эцэг эхчүүддээ танилцууллаа.

Багш бүр сайн үйл ажиллагаа зохион байгуулж арга зүйн шинэ санаагаа нэмэгдүүлж туршлагаа хуваалцлаа.

"Өглөөг өөдрөгөөр угтая" хүүхэд хүлээн авах угталтын үйл ажиллагааг зохион байгуулж, 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулах дугуйлангийн нээлтээ хийж хүүхэд бүр сурч байгаа эрүүл ахуйн дадал хэвшил, сургалтын орчноо эцэг эхчүүддээ танилцууллаа. Бидний үйл ажиллагаатай танилцаж хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөр сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэн ерөөе

2023-09-28 14:28:17