• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
НАРЛАГ ЦЭЦЭРЛЭГ

Хүүхдийн цэцэрлэг нь анх 1960 онд 25 хүүхэдтэй 4 багш ажилчидтай үүсэн байгуулагдаж эрхлэгчээр нь З.Рэнцэнханд, багшаар нь Д.Пагма,Ц.Чимэдлхам,тогооч Д.Лхам,манаач Лувсандаш нар ажиллаж байв.

1964 онд Архустын сум САА татан буугдаж Эрдэнэ сум Архуст сумын төв буюу одоо байгаа сууринд төвлөрөхөд цэцэрлэгийн барилга шинээр  баригдаж 2 бүлэг  50 хүүхэд,6 ажилчинтай, 1974 онд 2 бүлэг,50 хүүхэд,7 ажилтантай, 1982 онд 75 хүүхэд, 11 ажилчин, 1992 онд 100 хүүхэд 16 ажиллагсадтай болж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг багш сурган хүмүүжүүлэгч ажиллагсадынхаа хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнгээр хүргэж оршин тогтнож өргөжин хөгжиж ирсэн.

Бага насны хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд зүтгэж байсан үе үеийн эрхлэгч нарыг дурьдвал:

1960-1962 онд  З.Рэнцэнханд

1963 онд           Д. Дэнзэн

1963-1964 онд Ч.Чулуун

1964-1966 онд Сүрэнжав

1966 онд Б.Пүрвээ

1966-1969 онд Л.Доржпагма

1969-1970 онд Б.Ичинхорлоо

1970-1972 онд С.Доржханд

1972-1974 онд Д.Хашхүү

1974-1975 онд Д.Ичинхорлоо

1975-1976 онд Н.Тунгалаг

1976-1978онд  С.Чанцал

1978-1983 онд Д.Лхагваа

1983-1991 онд  Д.Дуламсүрэн

1991-1994 онд Ж.Эрдэнэсүрэн

1994-1998  онд Н.Болормаа

1998-2004 онд  Т.Нэргүй

2004 оноос одоог хүртэл Г.Өлзийсүрэн

 

Үе үеийн Багш нар: Д.Пагма,Л.Би-биш,Б.Пүрвээ,зөвлөлтийн багш Лида, Хоролсүрэн  /АБТА/, Ганцэцэг, Шинэхүчин  Н.Тунгалаг, Д.Нас-урт /АБТА/, Энхбаяр, Д.Хашхүү /АБТА/, Т.Нэргүй АБТА/, Б.Энхмаа Л.Мандахцэцэг,Н.Болормаа /АБТА/, Ч.Эрдэнэчимэг  Б.Оюунцэцэг, Д.Лхагвадумаа, Р.Арвид /АБТА/

Асрагч,үйлчлэгч нар: Хэнчбиш, Г.Дуламжав,П.Загдал,Цэрэнпагма,

Магсаржав, Должинсүрэн, Ширнэн, Жамсран, К.Кулинар,Л.Оюунбат,К.Латин,

К.Мөнгөнцэцэг, Н.Хундас, Сэрод, О.Энхтайван, Цэцгээ Гулааш, Казийлаа,

Тогооч, туслах тогооч нар: Маналжав,Одсүрэн,А.Дэгээ,Загдхорлоо, Цэндсүрэн, Р.Энхтөгс,Н. Булган

Туслах багш нар:Бадамгарав, Р.Казима,С.Чанцалдулам,Б.Нарантуяа,

Ж.Нямсүрэн К.Сауле,З.Дариймаа,Оюунод,Г.Пүрэвсүрэн,Төмөртогоо,

Манаач,сахиул,галч нар: Амар,Шарав,Кадак,Юра,Данзан,Дамдин,Л.Баянбаатар Ч.Баасангомбо, Ц.Ганболд,Б.Ганхуяг, Ө.Буяндэлгэр

Няравууд:Цэдэнсодном,Нацагдорж,Гиваан,Г.Ганболд,Б.Нэргүй нар тус тус ажиллаж байв.

2021-12-06 11:54:39