• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
Хушинга 4-р багийн Иргэдийн Нийтийн хурал 192 өрхөөс 166 иргэн оролцож хуралдааны ирц 100%

1. Тооллогын комисс байгуулах тухай

Тооллогын комисст төрийн албан хаагч 3, иргэний төлөөлөл 2 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

2. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад 3-н иргэн нэр дэвшсэнээс Б.Даваадулам нийт 157 саналаас 111 иргэн буюу 70.1%-н саналаар сонгогдов.

3. Багийн Засаг даргад нэр дэвшигчид товч танилцуулга, мөрийн хөтөлбөрөө тус тус танилцуулав.

4.Сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр үг хэлэн 2025 хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт болон онцлог хийгдэх ажлуудыг танилцуулав.

5. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгох, уламжлах тухай

Багийн Засаг даргад 2 нэр дэвшигч дэвшүүлэн А.Төмөрсүх 125 иргэний санал буюу 75.3%-ийн санал авч багийн Засаг даргаар томилуулахаар тогтоолын төслийг иргэдийн 100% саналаар батлав.

Хуралдааныг амжилттай зохион байгуулахад хүрэлцэн ирсэн иргэд, төрийн албан хаагчид, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа.

Цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025.01.16

2025-01-16 19:38:15