• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
2-р баг

Чулуутын 2 дугаар баг нь хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Хүүхэн ноёны болон Сүмчин Гурван баянгийн отгуудаас бүрдсэн 5, 6, 10 дугаар багийн суурин дээр үүсэн байгуулагдсан. Чулуутын 2 дугаар баг нь 1992 оноос 1998 он хүртэл Баян, Булнай гэсэн 2 баг байсан бөгөөд 1998-2004 он хүртэл 1 баг болон байгуулагдан төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг үзүүлж байжээ. 2004 онд хуучин Баянгийн иргэдийн санаачлагаар Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2 баг болох саналыг уламжилснаар Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 03 сарын 29-ний 04 тоот тогтоолоор 2, 3 дугаар баг байгуулагдаж сумын ИТХ-ын 2004 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10-р тогтолоор Чулуутын 2-р баг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Чулуутын 2-р баг 

Чулуутын 2-р багийн төвийг Босгын гарамд байгуулан 1999 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд 2003 онд өргөтгөлийн ажлыг хийж тохижуулан, 2011 онд урсгал засвар хийж багийн төвдөө төрийн ажлыг зохион байгуулж байна. 

2021-10-04 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0