Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРДЭНЭ СУМАНД 15 ОРТОЙ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА
“Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жилийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор сумдын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барих, засварлан шинэчлэх ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд Эрдэнэ суманд 15 ортой шинэ “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын шав тавилаа. Шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа болон сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төвийн хамт олон, гүйцэтгэгч “Барилга менежмент” ХХК-ний төлөөлөл оролцлоо.
Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах уг барилга он дамжиж 2022 оны 07 дугаар сард ашиглалтад орно. Барилгын гүйцэтгэгчээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Барилга менежмент” компани шалгарсан бөгөөд энэ онд улсын төсвөөс 500 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагааны үеэр ЭМЯ-наас вакцины хөлдөөгч, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж /вакцин/ хүлээлгэн өгсөн бол аймаг, орон нутгаас урианы жилийн ажлын хүрээнд магистрал зам дагуух таван суманд яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмжийн багц, Эрдэнэ, Баянчандмань, Эрдэнэсант сумдад “Шүдний кабинет”-ийн иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэн, хүлээлгэн өглөө.