• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН "ЯРГУЙ" НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Яргуй наадамд амжилттай оролцон бага ангийн насны ангилалд найрал дууны төрөлд хүрэл медаль, дунд ангийн насны ангилалд "Эв санаа" бүжгийн хамтлаг хүрэл медаль, гоцлол хөгжим төрөлд 9-р ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ хүрэл медаль, ахлах ангийн гоцлол дууны төрөлд 11-р ангийн сурагч Б.Цогжаргал алтан медаль тус тус хүртлээ. Авьяаслаг хүүхдүүдийг минь үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчиддаа баярлалаа. Хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд хичээн зүтгэдэг хөгжмийн багш Э.Эрдэнэцэцэг, Н.Энхмандах даргатай Соёлын Төв Эрдэнэ Сум хамт олондоо талархал илэрхийлье.

2024-05-07 20:15:06