• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ СУМАНДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр “Амгалан Амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг”-ийн захирал Ц.Батболд нарын сумын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ оношилгооны цар хүрээг нэмэгдүүлж, хөдөө орон нутагт тэгш, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Амгалан амаржих газрын Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн эх барих эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хавдар, дотор, дүрс оношилгоо, ходоод улаан хоолойн дурангийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд суманд ажилласан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ оношилгоонд 222 иргэнийг хамруулж зөвлөгөө өгч ажиллалаа.Үүнд:

                        1. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд -149 иргэн

2. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд– 73 иргэн

3. Лабораторийн шинжилгээнд нийт-1691 иргэн /давхардсан  тоогоор/

4. ЭХО-шинжилгээнд хамрагдсан нийт  - 190 иргэн

5. ЭКГ- шинжилгээнд хамрагдсан -173 иргэн

6. Дурангийн шинжилгээнд хамрагдсан-73 иргэн

7. Рентген шинжилгээнд хамрагдсан – 149 иргэн

8. Дотрын эмчийн үзлэг – 216 иргэн

9. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг – 47 иргэн

 

Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Орлогч дарга н.Мөнхцэцэг, Дэмжих төвийн дарга АУ-ны магистр, тэргүүлэх  зэргийн эмч, клиникийн профессор Р.Октябрь, Захиргаа, хүний нөөц хөгжлийн албаны дарга н.Саранцэцэг,   Хангамж үйлчилгээний албаны дарга  н.Мөнхболд, Лабораторийн тасгийн эрхлэгч н.Отгончимэг нарт болон Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн эх барих эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хавдар, дотор, дүрс оношилгоо, ходоод улаан хоолойн дурангийн нарийн мэргэжлийн эмч нарын багийн инженер техникийн ажилчидад “ТАЛАРХАЛ” илэрхийлье.

 

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-05-03 16:27:27