• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
Сумын иргэдийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа

Арга хэмжээний үеэр Монгол улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор М.Мандахнар, Л.Бямбаа

Сумын Ахмадын хороо Улсын тэргүүний ахмадын хороогоор шалгарлаа.

Оны шилдэг багш Д.Гэрэлмаа, Б.Болдбаатар

Төрийн захиргааны шилдэг албан хаагч А.Цэцэгжаргал

Оны шилдэг төрийн үйлчилгээний ажилтан С.Нацагдорж, Д.Одсүрэн

Оны шилдэг сурагч Н.Нандин-Эрдэнэ, О.Отгонсувд, Б.Мөнхцэцэг, Э.Доржсэмбэ

Оны шилдэг Цагдаа Д.Пүрэв-Очир

Оны шилдэг Хөдөлмөрч малчин өрх 2-р багийн малчин Б.Батжаргалын гэр бүл

Оны шилдэг ААН Т.Ариунболд захиралтай Өвөр Жанчивлан рашаан сувиллын хамт олон

Оны шилдэг Соёлч өрх 5-р багийн иргэн Ш.Мөнхбаярын гэр бүл

Оны шилдэг Эмч Ч.Оюунчимэг

Оны шилдэг залуу Э.Мөнх-Эрдэнэ нарыг шалгаруулж ажил хөдөлмөрөө тэргүүлсэн сайчуулаа шагнаж, иргэд хөдөлмөрчдөдөө урлагийн тоглолтыг үзүүллээ. Мөн Нутгийн зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч нар хүрэлцэн ирж нутгийн зон олондоо гарын бэлгээ гардууллаа.

Угтах оноо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Зорьсон зүйлс тань өөдрөг байж

Зоосны бурхан таныг ивээж

Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж

Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

2024-01-02 16:48:51