Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 (эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй), 40.1.6 (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй) заалтуудыг зөрчсөн 2 газар эзэмшигч иргэний 3 нэгж талбарт хамаарах 10.0 га аялал жуулчлалын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2023.10.17-ны А/977, 2023.10.17-ны А/976, 2023.10.17-ны А/978 дугаартай захирамжуудаар хүчингүй болгож Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д (Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ) заасны дагуу иргэдэд мэдэгдэж ажиллалаа. Газрын даамал