• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
БАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

БАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.  
2023.07.02-ны өдөр багуудын нэгдсэн өдөрлөгөөр ЗДТГ,  ЭМТөв, Соёлын төвөөс төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 14 төрлийн үйлчилгээг хүргэж ажиллалаа. Өдөрлөгийн арга хэмжээнд их нас, соёолон насны морьдын уралдаан, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хурга хяргах тэмцээн тус тус зохион байгуулагдлаа. Мөн МСҮТ-өөс явуулын хонь ноослох цахилгаан төхөөрөмжөөр хурга хярган малчдад танилцуулж ажиллалаа. 
Их насны морьдын уралдаанд 76 хурдан хүлэг уралдсанаас: 
ТҮРҮҮ МАГНАЙД- 1-р багийн уяач Н.Мөнхбаатарын хар 
АМАН ХҮЗҮҮНД- 4-р багийн уяач Мөнхнасангийн буурал
АЙРГИЙН 3-д- Баян дэлгэр сумын уяач Ганбаатарын зээрд
АЙРГИЙН 4-д- 2-р багийн уяач Баттогтохын хүрэн 
АЙРГИЙН 5-д- 1-р багийн уяач Жамсрангомбын хул морь  
СОЁОЛОН насны морьдын уралдаанд 73 хурдан хүлэг уралдсанаас:
ТҮРҮҮ МАГНАЙД-  1-р багийн уяач Уламбатын хээр
АМАН ХҮЗҮҮНД- 5-р багийн уяач Чинхүслэнгийн хээр 
АЙРГИЙН 3-д- 2-р багийн уяач Бямбадоржийн хонгор 
АЙРГИЙН 4-д- Архуст сумын уяач Ганцоожийн хүрэн
АЙРГИЙН 5-д- 4-р багийн уяач Дэмбэрэлнямын халиун соёолон хурдлан ирж наадамчин олноо баясгалаа. 
ШАГАЙ ХАРВАА-нд 24 харваач цэц мэргэнээ сорьж 
Тэргүү байр- Баяндэлгэр сумын харваач Мөнхбаяр
Дэд байр- Баяндэлгэр сумын харваач Батсүх
Гутгаар байр-Эрдэнэ сумын харваач Баярсайхан шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. 
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН-д 32 бөх зодоглосноос 
түрүү бөхөөр сумын заан Т.Түмэнжаргал 5 даван түрүүлж, 
сумын заан Ганжавхлан үзүүрлэж, сумын заан Мөнгөнхуяг 
залуу бөх Н.Мөнх-Эрдэнэ тус тус шөвгөрлөлөө. 
Хүүхдийн бөхийн барилдаан зохион байгуулж түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг мөнгөн шагналаар шагнав.
Хурга хяргах тэмцээн-д 5 багийн 9 малчин оролцсоноос 
1-р байр Баярбат  /4-р баг/
2-р байр Мягмардорж /1-р баг/
3-р байр Золжаргал  /2-р баг/ нар шалгарлаа. 
Багуудын нэгдсэн өдөрлөгт 512 малчид, иргэд оролцлоо.

 

2023-07-03 12:06:35