Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
"ТҮҮХТ ОЙ-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ыг дэмжих жил, аймаг, сумын 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд орон нутгийн санхүүжилтээр 1 533.1 сая төгрөгөөр хатуу хучилттай автозамын ажлын тендерийг зарлан тендерт шалгарсан Экспресс зам ХХК 2023 оны 05 дугаар сараас эхлэн сумын төв доторх 2.1 км хатуу хучилттай автозам, 1,6 км дугуйн зам, 2.6 км явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэлээ. Хатуу хучилттай автозам, явган хүний зам, дугуйн зам, 73 ширхэг гэрэлтүүлгийн ажлын нээлтийн арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр, ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн, ЭКСПРЕСС зам ХХК-ны захирал Чинбат нар оролцлоо.