• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
СУМЫН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Эрдэнэ сумын 99 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, оюун ухаан, билэг авьяасаа дайчлан хөдөлмөрлөж, тогтвортой амжилт үзүүлж байгаа иргэдийг Төв аймгийн Хүндэт тэмдэг, Төв аймгийн Засаг даргын жуух бичиг, сумын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагналаа. Нийт шагнагдсан иргэд, хөдөлмөрч, алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

2023-07-15 14:51:27