• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
БАЯР НААДМЫН ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНД

БАЯР НААДМЫН ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНД

Азарганы уралдаанд:

Түрүү магнай- 4 дүгээр багийн уяач Б.Төмөрхуягийн хүрэн

Аман хүзүү- 4 дүгээр багийн уяач О.Нэргүйн буурал

Айргийн 3- 5 дугаар багийн уяач О.Төрмөнхийн буурал

Айргийн 4-5 дугаар багийн уяач Б.Нэргүйн хээр

Айргийн 5- 2 дугаар багийн уяач Г.Баттогтохын хонгор халзан

ШҮДЛЭН насны морьдын уралдаанд:

Түрүү магнай- Архуст сумын уяач Эрдэнэбатын хээр

Аман хүзүү- Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Батхангалын зээрд халзан

Айргийн 3- 4 дүгээр багийн уяач Ц.Доржнямын хүрэн

Айргийн 4- 2 дугаар багийн уяач Ц.Өнөрбилэгийн зээрд халзан

Айргийн 5-Налайх дүүргийн уяач М.Аманболдын саарал

ИХ насны морьдын уралдаанд:

Түрүү магнай- 2 дугаар багийн уяач Г.Баттогтохын хүрэн

Аман хүзүү- 2 дугаар багийн уяач О.Дарьбазарын цавьдар

Айргийн 3- 1 дүгээр багийн уяач А.Тилгежаны хул

Айргийн 4- 2 дугаар багийн уяач Ж.Батдоржийнн бор

Айргийн 5- 5 дугаар багийн уяач М.Чинхүслэнгийн цавьдар халзан хурдлан ирж наадамчин олноо баясгалаа.

Уясан хүлэг бүхэн тань хурдан байж

Уралдсан хүүхэд бүхэн тань сэргэлэн байж

Унага бүхэн тань босоо төрөх болтугай.

2023-07-15 12:43:18