• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд явуулын хонь ноослох тоног төхөөрөмжийг Эрдэнэ МСҮТ-д хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачилгаар “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд явуулын хонь ноослох тоног төхөөрөмжийг Эрдэнэ МСҮТ-д хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээ Хушингийн 4р багийн малчин Улсын хошой аварга малчин Т.Мэндсайханы хотонд боллоо. Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр 5 сургагч багш авчирсан бөгөөд аймгийн хэмжээнд 25 сургагч багшийг бэлтгэхээр сургалтыг мөн эхлүүллээ. Нэг хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргадаг тул цаг хугацааг хэмнэж малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдээд байна. Мөн ноосыг ангилж үндэсний үйлдвэрүүдэд тогтмол үнээр тушааснаар хаягдал үүсэхгүй орлого нэмэгдэх боломжтойг онцоллоо.

2023-06-22 10:41:13

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0