Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэгийн үйл хэргийг түгээн дэлгэрүүлж хүн бүрийн хүртээл болгох, сайн санааны үйл хэрэгт олон нийтийг татан оролцуулах, анхан шатны хорооны гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөн хүмүүнлэг энэрэнгүй ёсыг хэрэгжүүлэх зорилгоор дараах ажлуудыг зохион байгууллаа.
Өнөөдрийн “Бүхнийг зүрхнээсээ” урианы арга хэмжээгээр Улаан загалмайн нийгэмлэгт сайн дурын гишүүдийг элсүүлж, “Тэргүүний сайн дурын идэвхтэн” шагнал, Өвөржанчивлан рашаан сувилал ХХК, Аржанчивлан рашаан сувилал ХХК, МУ-ын хошой аварга малчин Т.Мэндсайхан нарт “Алтан гишүүн”-ний өргөмжлөлийг гардуулан өглөө.
Тус сумын нийт нутгаар цаг агаар хүйтэрч, өвөлжилт хүндэрч, зуд болсонтой холбогдуулан тусламжийг хүлээн авах шалгуурт нийцсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хүрээнд сумын 25 малчин өрхөд мөнгөн тусламж, малын тэжээлийн багцыг Америкийн хөгжлийн агентлаг, МУЗН Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Төв аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа.
Гэр нь шатсан 3 өрхөд МУЗН-ээс эд материалын тусламж үзүүлсэн.
Зорилтот өрхийн иргэд, хэвтрийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Нарлаг цэцэрлэг, Соёлын төв, Ахмадын хороо, ХААН банк, Өвөр Жанчивлан рашаан сувилал, Ар Жанчивлан рашаан сувилал, Тэс петролиум ШТС, Баянмонгол ресорт жуулчны бааз, Улсын хошой аварга малчин Т.Мэндсайхан нараас тусламж үзүүлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн хамтран ажилласанд Улаан загалмайн анхан шатны хороо болон нийт иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж ажлын их амжилтыг хүсье.