• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо

"Төв нутгийн Алтан намар-2022" үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг "Food City Mall" худалдаа үйлчилгээний төвд энэ сарын 7-9-ний өдрүүдэд явагдаж, сумын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоод, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжүүд 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцон 8.9 сая төгрөгийн орлоготой ажилласан. Мөн МСҮТ-н дэргэдэх "АСК-Эрдэнэ" хоршоо Төв аймгийн "Шилдэг хоршоо"-гоор шалгарч шагналаа гардан авлаа.

Сумандаа үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг таниулж яваа хөдөлмөрч та бүхэнд ажлын амжилт хүсье

2022-10-13 17:50:32