• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Эрдэнэ сумын 98 жилийн ойн баяр наадмаар орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, оюун ухаан, билэг авьяасаа дайчлан хөдөлмөрлөж, тогтвортой амжилт үзүүлж байгаа иргэдийг Төрийн дээд одон, медаль, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль,салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Төв аймгийн “Хүндэт тэмдэг”, сумын ИТХ болон Засаг даргын шагналаар шагналаа.
ХУРДАН МОРЬД-ын уралдаанд газар газраас ирсэн хурдан хүлгүүдээс
1. ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААН-д
Түрүү магнайд-  5-р багийн уяач Б.Эрхэмбаярын хул
Аман хүзүүнд- 4-р багийн уяач Б.Төмөрхуягийн хүрэн
Айргийн 3-д- 1-р багийн уяач М.Болдбаатарын хээр 
Айргийн 4-д- 1-р багийн уяач А.Тлегжаны хүрэн
Айргийн 5-д- 1-р багийн уяач Б.Бат-Эрдэнийн бор халзан 
2.ХУРДАН ИХ НАСНЫ УРАЛДААН-д
Түрүү магнайд-  Н.Мөнхбаатарын хар
Аман хүзүүнд- Э.Мөнгөншагайн халтар
Айргийн 3-д- А.Мөнгөнбаярын хар
Айргийн 4-д- Л.Даваадоржийн цавьдар 
Айргийн 5-д- М.Чинхүслэнгийн цавьдар 
3.ХУРДАН ШҮДЛЭН НАСНЫ УРАЛДААН-д
Түрүү магнайд-  2-р багийн уяач Л.Цолмонгийн зээрд халзан
Аман хүзүүнд- 1-р багийн уяач Н.Мөнхбаатарын хар
Айргийн 3-д- 1-р багийн уяач Н.Лувсанравданы хул
Айргийн 4-д- Налайх дүүргийн уяач Ганбаатарын бор 
Айргийн 5-д- 4-р багийн уяач М.Баянмөнхийн хул
 Баяр наадамд түрүүлж, айрагдсан болон хурдан хүлгүүдээ уяж, сойсон нийт уяачдадаа халуун баяр хүргэе.

2022-07-16 11:25:56