• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ЭРДЭНЭ СУМАНД ДУНДЫН ХОРШОО БАЙГУУЛЛАА.

Тус суманд “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын анхан шатны нэгж болох хөдөө аж ахуйн 8 хоршоо шинээр байгуулагдаж, гэрчилгээ, тамгаа гардан авлаа.

Шинээр байгуулагдсан болон өмнө ажиллаж байсан 15 хоршоо, компаниуд нэгдэж Дундын хоршоо байгуулан даргаар нь Гончигсүрэнгийн Одсайханыг сонголоо. Хоршоод болон Дундын хоршоо хөгжсөнөөр орон нутагт:

-Үйлдвэрлэлийн гинжин хэлхээ

-Борлуулалтын нэгдсэн сүлжээ

-Санхүү, хөрөнгө оруулалтын урсгал бий болж сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

 

2022-02-17 18:46:56