• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
XVII жарны буян үйлдэгч хэмээх “ Усан бар жил”-ийн сар шинийн баярын босгон дээр сумын аварга малчин, мянгат малчин, төлийн эзэд, сумын аварга хадланч нарын болзол хангасан малчин өрх, байгууллага хамт олныг тодруулан шагналыг гардуулан өглөө.

XVII жарны буян үйлдэгч хэмээх “ Усан бар жил”-ийн сар шинийн  баярын босгон дээр Эрдэнэ сумаасаа төрөн гарсан улс, аймгийн аваргууддаа шагналыг гардуулан өглөө.

"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр Түмэндэмбэрэлийн Мэндсайхан

"УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ээр Б.Мөнхцолмон захиралтай "Шим агро" фермер

“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-оор Г.Өлзийсүрэн эрхлэгчтэй Нарлаг цэцэрлэг

“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар Далилхааны Мурат, Александрын Баяржавхлан

“Ж.САМБУУГИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН ЗАЛУУ АВАРГА МАЛЧИН”-аар Нэргүйн Баянбааатар

“ АЙМГИЙН АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН”-ээр Ганбаатарын Батбаяр

“ АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-аар Уламбаярын Цэнгэлмаа нар тус тус шалгарлаа. Хөдөө, аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, мал сүргээ өсгөн, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй аварга малчинд та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй усан бар жилдээ амжилт бүтээлийн арвин их олз омогтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

2022-01-31 17:23:16