• 70276727
  • tuv_erdene@yahoo.com
ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИТХ, ЗДТГ-ААС МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюуны спортын хаан шатрыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхийг өрнүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 01-р сарын 12-нй өдөр сумын соёлын төвд зохион явууллаа.

Тэмцээнд баг, байгууллагуудын ажилчин албан хаагч, иргэд идэвхитэй хамрагдсан.

Тус тэмцээний нээлтэнд сумын ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн, Засаг дарга А.Мөнгөнбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхсүлд нар оролцож нийт тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд оролцсон тамирчдаас эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд 5-р багийн иргэн Г.Одхийморь, 2-р байранд 5-р багийн иргэн Л.Хосбаяр, эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байрыг 5-р багийн иргэн Б.Баярмаа, 2-р байранд 5-р багийн иргэн Э.Бүжинлхам нар оюун ухаанаа уралдуулан шалгарч сумын ИТХ, ЗД-ын Өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн ойн арга хэмжээгээр Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, эх хэл, үндэсний бичиг үсэг, түүх, өв соёлоо дээдлэн хойч үедээ уламжлан өвлүүлэх, таниулах, Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг чадварыг сорих,” МОНГОЛ БИЧИГ”-ийн тэмцээний Тэргүүн байранд 5-р багийн иргэн М.Адъяа, 2-р байранд 5-р багийн иргэн Б.Цэнд-Аюуш нар билиг оюунаа дайчлан амжилттай оролцож  сумын ИТХ, ЗД-ын Өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнагдсан.

2022-01-13 14:40:09