ТОНЮКУКЫН ХӨШӨӨ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
7 дахь өдөр, 18-01-2015 10:10

ТҮРЭГИЙН ЭЛТЭРЭС ХААНЫ МЭРГЭН  САЙД ТОНЮКУКЫН ХӨШӨӨ

Манай сумын нутаг Баянцогт уулны оршиж буй Тонюкукын гэрэлт хөшөө VII-VIII зууны үед ашиглалтанд орсон. Турэгийн хаан Билгэ ,дүү Күл Тегин нарын мэргэн зөвлөх Тонюкук-д зориулсан. Тэнд булш бунхан чулуун хөшөө хэд хэдэн хүн чулуу бүхий цогцолбор боржин чулууг сийлж хмйсэн эртний Түрэг бичээс бүхий босоо 2 хөшөө, босоо суугаа толгойгүй хүн чулуунууд, хээ сийлбэр бүхий хавтгай хонин чулуу, чулуун шалан талбайтай.
Монгол Улсын засгийн газрын 1994 оны 233-р тогтоолоор улсын хамгаалалтын зэрэглэлд орсон. Тонюкукын нь язгууртан гаралтай хүн бөгөөд амьд сэрүүн ахуйдаа энэхүү хөшөөг босголцжээ. Монгол улсын товч түүх бичигт Түрэг улс Чингэсийн өмнөх 621- 416 он  Түрэг аймаг шалгаран гарч Монгол оронд нэгэн их улсыг Түрэг улсыг байгуулжээ. Түрэг нь монгол үндэстэн биш бөгөөд монгол Түрэг 2 бол гарал төрөл улс төр аж ахуйн гүн холбоотой болохын хамт Түрэгүүд монголын түүхэнд холбогдох үйл явдлуудыг монгол оронд ихээхэн үлдээсэн ба бас нэгэн үед монгол үндэстний Хитатав  нар ба Кидан аймгууд Түрэг улстай дайн байлдаан хийх зэргээр холбогдож явсан бөгөөд энэ мэт үйл явдал учруудаас монголын түүхэнд өгүүлэхэд Түрэгийн тухай өгүүлэхгүй бол учир дутагдалтай болов уу.
Түрэгийн үйл явдал их л дэлгэрэнгүй байх боловч зарим эрдэмтний зохиол дотроос хураангуйлан авч бичихэд:
Түрэгийн төрөлх нутаг нь Барба бөгөөд тэндээс Хүннүгийн үе хүртэл  Чингисээс мянга хэдэн зуун жилийн өмнө Түрэгүүд зүүн өмнө зүг давшин Алтай ба Сиян-д Катунь Бияа мөрөн  Енсийн баруун талаас нийлсэн Квмчин Абахан 2 мөрний усны сав газар оршиж байсан байна. Түрэгүүд энэ газар очиж нутаглан Дин-Линтэй учирсан бөгөөд тэдний заримыг боол болгож заримтай нь холилцолдон Саликим нуруунд ирж Ховдын усны сав газруудыг эзлэв. Энэ үед Түрэгүүд Хүннүгийн шилжүүлэлтээр өмнө зүгт одож Нан-Шаны дорнотод байсан боловч дараа  бас умард зүгт бусдад түрэгдэн хөөгдөж Кабакан улсад дагаар орсон бөгөөд дараагаар Оба мөрний дээд усны сав газраар орших Түрэг үндэстний ардууд өөрийн эрхэнд нэгтгэсэн бөгөөд яван явсаар хүчирхэгээр мандан Түрэгийн их улсыг байгуулжээ. Түрэгүүдийн заншил байдлын тухай эрдэмтэд ихэд тодорхой өгүүлсэн байх боловч зарим төдийг өгүүлэхэд:
Түрэгүүд нь үхэгсэдийг авсанд хийж газарт оршуулах бөгөөд булшны дээр байшин мэтийг барьж үхсэн хүний биеийг дүрслэн зурж явж оролцож байсан байлдааны намтрыг сийлэх ба бас хүн амьтны дүрсийг чулуугаар сийлбэрлэн тавьдаг. Аливаа нэгэн баатар, цэрэг үхэхэд түүний булшнаас наран ургах зүгт алагдсан дайсны тоогоор хавтгай чулуу тавьдаг заншил буй тул тэдгээр дайсны аль хүчтэйг нь түрүүлэн эхэнд нь дараалан өрдөг ба дээр нь тамга сийлэн тэмдэглэдэг болно.
Энэ мэт зэрэгцүүлэн өрсөн хөшөө чулуунууд манай сумын нутаг Нагал, Хоёр хөхтий, Баянцогт уулын орчим нилээдгүй бий. Түрэгүүдийн зэр зэвсэг нь туулга, хуяг, жад, илд, сэлэм нум нь тэр үеийн нутгийн ардын хэрэглэдэг нүүдэлчин ардын хэрэглэдэг лугаа нэгэн адил. Түрэгүүд харвахдаа мэргэн боловч тулж жанчилдан тэмцэлдэхийг эрхэм болгодог болой. Түрэгийн ёс журам нь чанга, хууль нь хатуу байсан ба Түрэгт язгууртныг ялгаварлах бөгөөд цагаан ба хар ястан гэх бөгөөд бүхий л эрх тушаал нь үе залгамжлах бөгөөд тусгай язгууртай хүн эзэлнэ. Язгууртан хүний охиныг энгийн ардад эхнэр үл болгоно.
Түрэг улс нь анхандаа тамга хэлбэртэй дөрвөлжин бичигтэй байсан ба дараа нь засч шинэчилсэн бөгөөд тэрхүү бичиг нь чулуун хөшөөн дахь бичиг мөн.
Энэхүү бичгийг Дани улсын эрдэмтэн Томсин, Оросын эрдэмтэн Радлов нар тайлбарлан уншиж сийрүүлснийг толилуулъя.
Би мэргэн сайд Тонюкук Нанхиадын эрхэнд хүмүүжсэн минь тэр цагт түрэг улс Нанхиадын эрхэнд байсан учир билээ.Би Түрэг улсыг хаантай болох цагийг үзээсэй гэж санах бөлгөө.Түрэг улс Нанхиадаас хагацаж хаантай болов.Харин удалгүй хаанаа тэвчиж,дахин Нахиадад дагаар оров. Тэр цагт тэнгэрийн зарлиг болсон нь,би та нарыг хаантай болговолта нар харин хаанаа орхин бусдад дагав гэв.Тэнгэр үл таалж тэднийг үхүүлэхэд түрэг хүн үхэж бууран мөхөв.Түрэг улсын нутагт гэр-төр тогтсон нь үгүй.Бусдын эрхэнд ороогуй нь хурж долоон зуу болов. Тэдний хоёр хэсэг нь морьт бөгөөд нэг хэсэг нь явган болно.энэ долоон зуун хүнийг түрүүлэн удирдах хүн нь Чадь бэлээ.Тэр надтай нийл гэв.Түүнтэй нийлэгчдийн дотор мэргэн Тонюкук бий бөлгөө.Би түнийг хаан болгоё гэж сэтгэн санасан минь холоос туранхай буга,тарган буга хоёрын тарган туранхайг ялгахад бэрх бөлгөө Хожим тэнгэр надад билэг өршөөн тул би түнийг хаан болгов.Миний ойр байгаа дархан мэргэн Тонюкук бүхий учир,би Элтэрэс хаан болсугай гэж өнөтөд Нанхиад,дорнотод Хидан,умарт олон огосыг сөнөөв.Түүний билэгийн нөхөр,алдрын нөхөр би бэлээ.Тэр цагт бид Цогой Кузэ ба Харкумд сууж бөлгөө.Бид дандаа гөрөөс идэж,туулай идэж суув.Иргэний хэвлий дүүрэн бөлгөө.Манай дайсан тойронд махчин шувуу мэт болой.Бидний байдал ийм л байлаа.Манай тэнд суух үед Огос нараас Туршуул ирсний үг нь Тохус Огос эрхэндхаан сууж Нанхиадад Хүни Сэнгүүнийг,Хиданд Тонра Самыг илгээж хэлүүлсэн нь цөөн түрэг нар хөдлөв.Эдний хаан их л зоригтой түүний сайд мэргэн,энэ хоёр хүн амьд байвал танай Нанхиадыг тэд ална хэмээн хэлсүгэй би.Нанхиад та нар тэдний өмнөөс даруй ор.хидан та нар тэдний дорноос дараа нь ор.
Би тэдний өмнөөс дараар орсугай.Түргийн нутгийг ямарч эзэн битгий эзэлтүгэй.Ийм эзнийг дарж болбол даръя гэж хэлсүгэй би.Энэ үгийг сонсмогц шөнө нойр хүрэхгүй,өдөр амрыг олохгүй боллоо би.үүний хойно хаандаа өчлөө би.Өчсөн минь ийм,Нанхиад,Огос,Хидан гурав нийлвэл бид мөхнө.Заяаны ээвэр чулуунд долдойгдсон мэт болъюу бид.Ямар нэгэн юмыг зөөлөн байхад нугалах амархан.Нимгэн байвал урах амар хялбар. Хэрэв зөөлөн юм хатуу болбол түүнийг нугалахад баатар зориг хэрэгтэй.Нимгэн юм зузаан болох ахул түүний урахад баатар зориг хэрэгтэй. Бид өөрсдөө хоёр гурван мянган цэрэгтэй. Дорно зүгт Хиданд, өрнө зүгт баруун Түрэгт өмнө зүгт Огос дор морилцгооё. Яавал сайн болъюу. Хаан миний өчгийг зөвшөөрсөнд мэргэн Тонюкук би өөрөө үүнийг үйлдэн гүйцэтгэв. Чи өөрийн бодлоор тэднийг удирд хэмээн хаан өгүүллээ. Бид хөг зөнгөөр явж би цэргүүдийг өтгөн ойн зүг удирдан одов. Доглан голын дагууд Огос нар адуусанд ачаа ачиж ирэв. Тэд нар Гурван мянга, бид нар хоёр мянга бөлгөө. Тэнгэр манийг ивээх тул бид дайлдан тэднийг бутаргаснаа зарим нь усанд унаж, зарим нь оргохуй зуур алагдав. Тэднээс хамаг Огос дагаар ирлээ. Өмнө, өрнө, умард, дорно зүгийн хүмүүн ирээд намайг Түрэгийн хаан ба улсын эдүүгээн  удирдан бас мэргэн Тонюкук би өөрөөн эдүүгээн газар ирж суусныг сонсоод цөм дагаар ирэв. Бид хоёр мянган хүмүүн бөгөөд дайсанд орлоо.
Түрэгийн иргэд байлдан эзэлж авахыг зорилго болгон Түрэгийн хаан эзлэхийг хичээж Шан Дүнгийн  хотнууд ба далайн зүг морилсон нь харин мөхөв.
Үүнийг хаандаа очиж түүнийг Шан Дүнгийн хөндий ба далайн зүг дайлаар одох болгов.
Тэр гучин гурван хотыг эвдэж Үсин Бүдэту-г хаав. Нанхиадын хаан манаы дайсан бөлгөө.Бас Хиргисийн хаан манай хүчит дайсан бөлгөө. Энэ гурав зөвлөж Алтан ууланд золгосоор хэмээлдэв. Зүүн Түрнг хааны дараар орсугай хэмээлдэв. Бид түүнийг эс дийлбээс тэр баатар хаан, түүний сайд мэргэн, бид эс дийлбээс тэр манийг мөхөөнө.
Үүнийг бид гурав нийлж түүнийг дараар морилж мөхөөсүгэй хэмээцгээв. Түргиш хааны өгүүлсэн нь миний улс улс иргэн тэнд очно  Түрэг улс самуурч түүний харьяат Огос нар самуун дэгдээв хэмээв. Энэ үгсийг сонсмогц шөнө нойр ирэхгүй өдөр амрыг олохгүй боллоо би. Миний сэтгэсэн нь бид урьд Киргисийг дийлбээс хэмээн хэллээ би. Тэнд одоход Хүгмэн (энэ нь Саян улсын хавд бололтой )-г дайрах ганц зам буй нь цасанд булагдсан хэмээн би сонссон тул бид энэ замаар явж үл болно хэмээн хэллээ би, би замч хүнийг эрсээр цөл-асын нэгэн хүнийг олов. Түүний хэлсэн нь миний нутаг ас...би энэ замыг мэднэ. Хүгмэнийг дайран явах энэ зам ганц болой. Тэнд амар болох нэгэн газар буй. Аниг уруудан явж болно. Энэ газраар явбаас цувж явна хэмээв. Эл үгсийг сонсож хэлсэн мину, бид энэ замаар явбаас хэрэг бүтнэ. Үүнийг би хаандаа өчлөө. Тийн дор цэргийгзасан мордуулж Астрмилд нийл хэмээлээ би, цэргүүдийг морин дээрээ зогсоогоор яв хэмээн цаст газрыг гаталвай. Би бас тэднийг мориноос буу хэмээж тэд морио хөтлөн мод тулж явав. Өмнөх цэргүүд цасыг гишгэлэн гарсан дор би цэргүүдийг урагш давшуулан ибэрийг тавив.Замч хүн манийг буруу удирдсан тул алагдав. Тэр цаг манай ядаж зовох ахуйд Хаан ийн өгүүлрүүн, урагш давшъя. Ани мөрөн энэ амай. Үүнийг уруудан явъя хэмээв. Бид энэ голыг уруудана явав.Шөнө өдөр морьдоо хатируулан явж Киргис унтаж бүхийд тэднийг товтлон жадлаж зам нээв. Хан ба түүний цэргүүд хорьсон тул бид тэдэнтэй дайлалдан дийллээ. Бид буцаж Хүгмэн уулын нөгөө нөгөө талаар даван Киргисээс ангижрав. Түргиш хаанаас туршуулын хүн ирж хэлсэн нь Зүүн хааныг дараар орцгооё. Бид түүнийг дарахгүй бол тэр баатар түүний сайд мэргэн тул манийг мөхөөнө гэж хэлэв хэмээв. Түргиш эдүүгээ айсуй хэмээв. Арван нутгийнхамаг улс нэгэн мэт болж айсуй хэмээн тэр хэлэв.Бас нанхиад цэрэг бэлэн буй хэмээв. Манай хаан эл үгсийгсонгоод өгүүлсэн нь, би амраар гэртээн харьсугай хэмээв. Хатан хальсны учир болой. Би Түүнийг оршуулсугай гэж Хаан хэлэв. Та нар цэргийн хамтаар дайлаар ор хэмээн тэр хэлэв. Мэргэн Тонюкукнададхэлсэн нь, чи энэ цэргийг удирд. Тэднийг (баруун түрэг) өөрөө мэдэн дар. Бас чамд зууныг гүйцэтгэ  хэмээн буй хэмээн тэр хэллээ. Тэд нааш ирэх ахул санаа амар тэнд хоцорчмэдээчимээ хураая хэмээн тэр хэллээ. Бид Алтан –Уулнаа тогтсонд гурван туршуул ирэв. Тэдний мэдээ урьдын адил болой. Мэдээ нь ийн, тэдний хаан цэргүүдийн хамтаар айсуй. Тэнд Зарис хөндийд золголдсугай. Арван нутгийн нутгийнцэрэг нэгэн мэт болж айсуй гэвхэмээв. Би эл үгсийг сонсож хаанд мэдээ хүргүүллээ. Хаанаас хариу илгээсэн нь, та нар санаа амар тэндээ хоцор,харуул манаагаа хичээе, дайсанд битгий гэнэд хэмээн Бөхгүй хаан надад зарлиг илгээв. Ива дархан цэргийн их жанжинд нууц зарлиг илгээсэн нь мэргэн Тонюкук өөрөө мэднэ. Тэр цагийн хамтаар дагаар оръё хэмээхүл түүний санаагаар бол гэв. Би энэ мэдээг сонсож цэргээ урагш хөдөлгөн Алтан –Уулыг замгүй газраар давж Эртис мөрнийг оломгүй газраар гаталж шөнө явсаар Болжу-д  өглөө хүрлээ. Туршуулын хүнийг авчирвал түүний үг нь Зарисын хөндийд арван түмэн цэрэг хурав гэж тэр хэлэв.Энэ үгсийг хамаг Бахи нар сонсож буцая.Аригунд бардамнахгүй бол сайн гэв.Мэргэн Тонюкук миний хэлсэн нь, бид Алтан уулыг давж энд ирлээ.Бид Эртис голыг гаталж энд ирлээ.Дайсан минь зоригтой гэвч биднийг харсангүй Тэнгэр,Омой(Охин тэнгэр),Богд Зарсов (Дэлхийн эзэн) тэдний нүдийг халхлав,бид юуны учир тогтох вэ,бид юуны учир тэдний олон гэж айх вэ,бид цөөн боловч юунд тэндэнд  дийлдэхэв бид тэднийг дараар оръё ээ би. Бид тэднийг дараар орж бутаргав. Маргааш өдөр нь тэд талын түймэр мэт ирэхэд нь бид тэдэнтэй дайлалдав. Тэдний хоёр этгээдийг жигүүр нь манай цэргээс нэг дундуур олон авай. Тэнгэрийн ивээр бид тэднийг  олон гэж эс айв. Бид Тардос Шадийгдагандайлалдаж тэднийг дийлэн Хааныг нь олзлов. Тэдний Зэвгү, Шадь нарыг тэд өөрсдөө алав. Тавиад хүнийг олзоллоо. Тэр шөнө тэдний улсад тунхаг тараав. Тэр тунхагийг сонсож арван Огосын Бахи нар баулс иргэн ирж дагав. Бид ирсэн бахи ба улсыг хурааж дутаан явсан зарим улсыг нэхэхээр явуулав. Бид бас явна.
Зантой голыг  гатлаж Тинси, Орли, Затигма, Баглигэн уулыг даван бид төмөр Хапиг хүртэл нэхэж гүйцээд буцав. Инил хаанд .... Согдын зарим улс Сог тэргүүтэй ирж дагав. Эрт манай өвөг ба Түрэг улс эзгүй байсан төмөр Хапагт ба Тинси, Орли, Затигма ууланд ирсэн билээ. Би эдүгэ манай цэргийг энэ газарт удирдан авчирсан нь шар алт, цагаан мөнгө, эмс охид....үлэмж эрдэнэсийг авч буцав. Элтэрэс хаан мэргэн бөгөөд баатар тул хорин долоон удаа Нанхиадтай дайлалдав. Түүний сайд би байлаа. Түүний цэргийн түрүү би бөлгөө. Элтэрэс хаанд, Түрэгийн Билгэ хаанд,Капаган хаанд ... шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй, улаан цус хар хөлсөө асгаруулан хүчин тэнхээгээ гаргах би бас тэднийг хол замд явуулав. Архуй Харгу цэцэрлэгт зүтгэлээ би, буцсан дайсныг би...дайсныг дар гэж хаандаа өчлөө би.  Тэнгэрийнивээлээр Түрэг улсын дотор хуягт ямарч дайсан үл хөдлөв. Хязгаарт ямарч морин үл давхив.
Элтэрэс хаан эс хөдлөн бас би түүнийг даган эс хөдөлсөн бол ямарч төр улс байхгүй байлаа. Тэр хөдөлж би бас түүнийг дагаж хөдөлсөн тул төр Төр болж, улс Улс болов. Эдүгэ би өтөлж насан минь өндөр болов. Аль нэгэн орон дахгадаад ямар нэгэн улс ... мэргэн Тонюкук би үүнийг Түрэгийн Билгэ хааны улсад зориулан бичүүлэв. Элтэрэс хаан эс хөдөлсөн буюу үгүй бол мэргэн Тонюкук  би эс хөдөлсөн аваад Капаган хааны оронд Түрэгийн улс гэр иргэн эзэнгүй байх байв.Элтэрэс хаан ба Тонюкук хөдөлсний учир Капаган ба Түрэгийн улс мандаж Түрэгийн эдүгэгийн Билгэ хаан Түрэг ба Огос улсын тул хаан суулаа” гэжээ.

 

Календар

Хэрэглэгчийн статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр24
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт242
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт237
mod_vvisit_counterЭнэ сард740
mod_vvisit_counterСүүлийн сард720
mod_vvisit_counterНийт63817
Visitors Counter
Ерөнхийлөгч


Бидний тухай

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Их уншсан

Зарлал

.

Powered by Joomla!. Designed by: joomla templates  Valid XHTML and CSS.