СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
3 дах өдөр, 20-05-2009 13:11
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛСЫН ХАРАА


ТУС ТАМГЫН ГАЗАР НЬ МЭДЛЭГ, ЧАДВАРТ СУУРИЛСАН МЭРГЭШСЭН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОХ АЛСЫН ХАРААТАЙ АЖИЛЛАНА.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО


ОНОВЧТОЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ЗАМААР СУМЫНХАА ХӨГЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ МАНАЙ ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО МӨН.

ЭРЭХМЛЭХ ЗАРЧИМ

 

Сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд дараах зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:

    Сумын хөгжлийн “тархи” нь байх
    Сурч хөгжих замаар мэдлэг, чадварыг бий болгох /Суралцагч байгууллага болох/
    Хэрэглэгчдийг баримжаалсан байгууллага болох
    Төрийн жинхэнэ /мэргэшсэн/ түшмэдийн алба байх
    Бүтээлч байх
    Аливаа улс төр, хөөсөн амлалтаас ангид байх

Энэхүү зарчмууд нь Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэхдээ байнга эрхэмлэж байх үнэт зүйл болно. Засаг даргын Тамгын газар нь ийм соёл, үнэлэмжийг бий болгоход чиглэгдсэн дотоод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

 

Сумын Засаг Даргын Тамгын газар нь төрийн хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, биелэлтэнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгч, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хөнгөн, шуурхай, чанартай хүргэж байна. Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа тогтмолжиж үр дүн нь сайжирч 2005-2008 онуудад аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгт 6 удаа түрүүлж “А” үнэлгээ авсан. Мөн сум ажлаараа аймагт 2 удаа тэргүүн байранд орсон ба баг  төслийн  хүрээнд  хөдөөгийн 3 багийн төвийг засварлан тохижуулж, 1-р төвийг шинээр барьж ашиглалтанд оруулснаар төрийн захиргааны анхан шатны нэгжид төрийн үйлчилгээг чанартай хүргэх орчин бүрдсэн байна.
Нэгдүгээр багийн төвийг улсын үлгэр жишээ “Багийн төв” болгон тохижуулж, улсын хэмжээний 1548 багийн засаг дарга нарын үзүүлэлт, сургалт зохион байгууллаа. Ард иргэдийнхээ амжиргааны түвшинг сайжруулахад анхаарч “Ямаа” төсөл боловсруулан хэрэгжүүлж 60 өрхийг малжуулж “310 цагаан гэр” төслийн хүрээнд 15 өрхийг гэртэй болгож байна.
Цаашид төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулан иргэдийнхээ  амьжиргааг  дээшлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин, дэд бүтэц, аялал жуулчлалыг зөв зохистой хөгжүүлэн улсын тэргүүний сум болох зорилт тавин ажиллаж байна.









LAST_UPDATED2
 

Календар

Хэрэглэгчийн статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр24
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт242
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт237
mod_vvisit_counterЭнэ сард740
mod_vvisit_counterСүүлийн сард720
mod_vvisit_counterНийт63817
Visitors Counter
Ерөнхийлөгч


Бидний тухай

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Их уншсан

Зарлал

.

Powered by Joomla!. Designed by: joomla templates  Valid XHTML and CSS.