Мал эмнэлэг PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
4 дэх өдөр, 11-06-2009 02:37
“ЦЭМБЭЛ” МАЛ ЭМНЭЛЭГ
 
Сумын малын бага эмчийн салбар 1928 онд байгуулагдан иргэдийн малыг халдварт өвчнөөс эрүүлжүүлэх ажлыг хийж эхэлсэн түүхтэй. 1956 онд     сумын малын их эмчийн салбар, 1972 онд сумын мал эмнэлэгийн тасаг, 1988 онд “Цэмбэл”” УҮГ, 1989 оны 5-р сараас Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчлагдан “Цэмбэл” хувийн мал эмнэлэг болж, одоог хүртэл ажиллаж байна. Жилд дунджаар 35,8-92,9 мянган толгой малд тарилга хийж,35,5 орчим мянган толгой малд угаалга, 30,0 гаруй мянган толгой малд туулгалт, 25,0 мянган толгой малд боловсруулалт хийж сумын хэмжээний мал сүргийг элдэв өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна.
    Мал эмнэлэгийн салбарын анхны эрхлэгчээр малын бага эмч Г.Самбуу, дараа нь малын их эмч Д.Ёндон, Г.Батсүх, Б.Бат-Очир, Ч.Батсүмбэр, С.Цэвэгмид, Г.Баяраа нар ажиллажээ. Одоо тус малын эмнэлгийн захирлаар Ж.Нямсүрэн ажиллаж байна.
    “Цэмбэл” мал эмнэлэг Улсын мал эмнэлэгийн MNS стандартын 2-р зэрэглэлийг биелүүлэн 2007 онд магадлан итгэмжлэгдсэн. 2003 онд Санхүү бүртгэлийн тэргүүний байгууллага болсон хамт олон юм. Малын их эмч Б.Сүндэрмаа, малын эмч Ч.Одончимэг нар нийгмийн эрүүл мэндийн төлөө нэр төртэй ажиллаж байна.     
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Write comment
smaller | bigger

busy
LAST_UPDATED2
 

Календар

Хэрэглэгчийн статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр24
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт69
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт187
mod_vvisit_counterЭнэ сард615
mod_vvisit_counterСүүлийн сард1185
mod_vvisit_counterНийт67134
Visitors Counter
Ерөнхийлөгч


Бидний тухай

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Их уншсан

Зарлал

.

Powered by Joomla!. Designed by: joomla templates  Valid XHTML and CSS.