“ЭРДЭНЭ” МСҮТ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 28-09-2015 02:25

“ЭРДЭНЭ” МСҮТ-ИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ард олондоо Архустайн трактор комбайны сургууль нэрээр алдаршсан Хөдөлмөрийн яамны харьяа Төв аймаг Эрдэнэ сум дахь “Эрдэнэ” МСҮТ нь одоогоор үйл ажиллагаагаа явуулаад 60 жилийн нүүрийг үзжээ. Өдгөө 40 гаруй багш ажиллагсад 400 гаруй оюутан суралцагсадтайгаар хичээл сургалтаа явуулж байна.

Манай сургууль Хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр голчлон сургалт явуулдаг ба Хүнд машин механизмын операторч, хүнд машин механизмын засварчин, хөдөө аж ахуйн тракторч, комбайнч, гагнуурчин, авто машины засварчин, барилгын засал чимэглэлч, барилгын мужаан, тогооч, оёдолчин, авто машины жолооч зэрэг мэргэжлүүдээр сургалт явуулдаг. Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарын ууган сургуулиудын нэг билээ.

Одоогоор Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Баян, Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Аргалант, Угтаал зэрэг сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан зэрэг сумдуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан элсэлтээ зохион байгуулж байна.

Сургуулийн орчин дадлагын газрууд тус тусдаа campus хэлбэрээр зохион байгуулагдсан. Өөрийн дотуур байр, соёлын төв, ерөнхий эрдмийн хичээлийн байр, дадлагын газруудтай. Мянганы зам дагуу байршилтай 21 дүгээр зууны Монголын мэргэжилтэй ажилтан бэлтгэх томоохон сургууль юм.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Write comment
smaller | bigger

busy
 

Календар

Хэрэглэгчийн статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр22
mod_vvisit_counterӨчигдөр24
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт69
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт187
mod_vvisit_counterЭнэ сард615
mod_vvisit_counterСүүлийн сард1185
mod_vvisit_counterНийт67134
Visitors Counter
Ерөнхийлөгч


Бидний тухай

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Их уншсан

Зарлал

.

Powered by Joomla!. Designed by: joomla templates  Valid XHTML and CSS.